Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 19 орны эмэгтэй бөх Парисын олимпын эрх авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаагийн ДАШТ-д Японы шигшээ баг бүх
жинд олимпын эрхээ авсан бол Америк 3, Монгол, Турк, Киргиз, Молдав тус бүр 2,
Хятад, Беларусь, Эквадор, Энэтхэг, Швед, Нигер, Польш, Норвеги, Украин, Герман,
Франц, Колумби, Куба тус бүр нэг олимпын эрхтэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ.
Одоо
шигшээ багуудын хувьд тивийн болон дэлхийн эрхийн тэмцээн гэсэн хоёр тэмцээн
үлдээд байна.
“Парис-2024” олимпын эрх
(эмэгтэй чөлөөт бөх)
50 кг: Япон, Монгол, АНУ, Хятад, Турк
53 кг: Япон, Беларусь, Эквадор, Энэтхэг,
Швед
57 кг: Япон, Молдав, Нигер, АНУ, Польш
62 кг: Япон, Кыргызстан, Норвеги, Украин,
Герман
68 кг: Монгол, Турк, Франц, Молдав, Япон
76 кг: Япон, Киргиз, Колумби, АНУ, Куба
Манай
тамирчдаас 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Отгонжаргал, 68 кг-ын
жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус олимпын эрхийг эх
орондоо авчирлаа.