Улаанбурханаар өвчилсөн тохиолдол 340 гаруй бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-19 14:45:48

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр 2016 оны эхний 8 сард нийт  1897 эх амаржиж,  1890 хүүхэд шинээр мэндэлж, 365 хүн нас барсан байна

 Нялхсын эндэгдэл 66 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 21 хүүхдээр нэмэгдсэн байна. Амбулаториор давхардсан тоогоор 248.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 20467 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.

Халдварт өвчнөөр 528  хүн өвчилж, улаанбурханаар өвчилсөн  343 хүн  буюу 65 хувийг эзэлжээ. Салхинцэцэг 3, ­сүрье 33, ­заг хүйтэн 79, ­тэмбүү 21, ­трихомоноз 22, ­ нярайнүжил 1,  ­хоолны хордлого 16,  ­гар, хөл, амны өвчин 4, хачигт рикеттиоз 1, цусан суулга 5 хүн өвчилжээ.

Хувийн хэвшлийн эмнэлгүүд 14942 хүнд 328.6 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна.  Үүнд: Сансар эмнэлэгт  969,  Фатиха 541, Шарапат 559, Нурлы 736,  Бейсшипа 465,  Нур Алтай 155 хүн эмчлүүлсэн байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ