Америкийн нэрт морин хийлч Ёо-Ёо Ма-д зориулан морин хуурын концерт туурвижээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-26 14:58:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Морин хуур" наадмын гран при шагналт, 2013 оны "Гоо марал" шагналт хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц Америкийн алдарт морин хийлч Ёо-Ёо Ма-д зориулан хоёр ангит морин хуурын концерт туурвисан байна.


Хүн, байгалийн харилцаа, уур амьсгалын өөрчлөлт, түүнийг дагасан экологийн сүйрлийн аюулыг хөгжмийн хэлээр илэрхийлсэн уг морин хуурын концертоо тэрбээр нэрт  морин хийлчийн урын санд орж, дэлхий дахины сонорт хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

Францад төрсөн, Америкийн нэрт морин хийлч Ёо-Ёо Ма нь 1970-аад оны дунд үеэс уран бүтээлээ эхэлсэн, 90 гаруй альбомтой, НҮБ-ын Энхтайвны элчээр ажилладаг, 19 удаа Грэммигийн шагнал хүртсэн, Давосын Дэлхийн эдийн засгийн форум зэрэг нэр хүнд бүхий томоохон арга хэмжээнүүдэд концертоо толилуулдаг уран бүтээлч юм.

Холбоотой мэдээ