СЭЛЭНГЭ: Шүүгчид "Цусаа бэлэглэе" аянд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-28 09:46:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Шүүхээс “Цусаа бэлэглэе” аяныг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан байна.

 

Энэхүү аянд Шүүхийн тамгын газрын удирдлага, ажилтнууд нэгдэж сайн дураараа цусаа бэлэглэжээ.

 

Цус сэлбэлт судлалын эмч нар ажилтнуудын цусны бүлэг болон цус багадалттай эсэхийг үзэж, цус өгсний дараа юуг анхаарах шаардлагатай талаар зөвлөгөө өгсөн байна.

 

Ташрамд дуулгахад, нэг удаа цусаа өгснөөр 3 хүний амийг авардаг аж. Цусны донорын шалгуурыг хангасан эмэгтэй хүн 3 сар тутам, эрэгтэй хүн 2 сар тутам цусаа өгөх боломжтой ажээ.

 

Холбоотой мэдээ