ДАРХАН-УУЛ: Төв, хангайн бүсийн эмэгтэйчүүдийн чуулганд 400 орчим гишүүн оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотод Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны төв, хангайн бүсийн чуулга уулзалт болж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, нийгэмд эзлэх байр суурь, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар зөвлөлдөх аж.
Уг чуулганд
Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн
салбар зөвлөлийн 400 орчим гишүүн оролцож байна.
Дархан хотод
болж буй бүсийн чуулга уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны
ерөнхийлөгч Х.Булгантуяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан,
СДМЭХ-ны Хяналтын хорооны дарга Ц.Оюундарь нар хүндэт зочдоор оролцож байна.
Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа хэлсэн үгэндээ: Бүс
нутгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд
эмэгтэйчүүд хэрхэн оролцох талаар өөрсдийн дуу, хоолойгоо хүргэж үнэтэй санал
зөвлөмжөө тусгана гэдэгт итгэлтэй байна.
Энэ жилийн бүсийн чуулган Монгол Улсын
урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”, уг бодлогыг үр дүнтэй
хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олны хүртээл
болгох, түгээн дэлгэрүүлэх, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтсан
бэлтгэл ажлын хүрээнд харилцан туршлага судлах, тогтвортой хөгжлийг дэмжих
санал, санаачилгыг ажил хэрэг болгоход чиглэж буй гэдгээрээ онцлог хэмээн
тодотгов.
Түүнчлэн
чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт
тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.