Баянмөнх сумын ахмадуудын “Урлагийн бага наадам” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-19 20:11:17

Хэнтий аймгийн  Баянмөнх сумын ахмадууд жил бүр уламжлал болгон явуулдаг “Урлагийн бага наадам” өдөрлөгөө зохион байгууллаа.

 Уг арга хэмжээнд 4 багийн нийт 50 гаруй ахмадууд дуу бүжиг, шүлэг, хошин шог зэрэг 7 төрлөөр оролцож, нийлбэр дүнгээр 4-р багийн ахмадуудын “Ахмадын алдар” баг 2 дахь удаагаа тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнууллаа. Мөн ахмад авьяастан Д.Оюунбилэг, Л.Дулам нар ардын дуугаар, М.Ишийгудаа, С.Давгабүслүүр нар бүжгээр, Л.Тэрбиш, Ж.Насандэлгэр нар шүлгээр, Н.Оюунчимэг, Ц.Нямсүрэн нар зохиолын дуугаар, Сэсээр, М.Ишийгудаа, Ж.Чимгээ, Н.Цэрэнханд нар харилцаа дуугаар, 4,3-р баг “Манжин” үлгэрээр төрөл тус бүрд I, II байр эзэлж, алт, мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

Өдөрлөгийн үеэр I багийн өндөр настан Ж.Дамдинжав, Д.Пүрэвжав, II багийн өндөр настан Ж.Ренчиндавга нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэв.

Энэхүү арга хэмжээг Сумын Ахмадын чөлөөт холбоо, ЗДТГ болон бусад төрийн ба төрийн бус байгууллагууд ивээн тэтгэж, хамтран оролцлоо.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ