ХӨВСГӨЛ: “Багшийн алдар-6” үзэсгэлэнд 100 гаруй бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-03 16:46:53

Хөвсгөл, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн багш нарын  "Багшийн алдар-6" үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.



Тус үзэсгэлэнд  20 орчим багшийн 100 гаруй бүтээл олны хүртээл болж байна.

Энэ жил боловсролын салбарын ахмадууд болон багш нарын хөрөг зураг, байгалийн зургуудыг зурсан нь онцлог болжээ.

 




Холбоотой мэдээ