Эрүүл мэндийн сайд Баян-Өлгий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-20 01:09:44

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад албаны хүмүүс  энэ сарын  15-17-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тэд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сансар өрхийн эмнэлэг, Хөх хөтөл багийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад танилцуулга хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсжээ.

Орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ сайд түргэн тусламжийн автомашин, үерийн гамшигт өртсөн хүмүүст хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, ЭМЯ-ны хамт олноос цуглуулсан мөнгөн хандивыг Аймгийн Засаг даргад гардуулан өгчээ.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг барих, эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг 2017 оны төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.

Ш.Айзаря

 

 

Холбоотой мэдээ