“Ховд гол”-д дахиад нэг хүн осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-20 02:14:55

Баян-Өлгий аймгийн  “Ховд гол”-ын усанд 25 настай, эрэгтэй осолдсон байна.

Энэ сарын 18-нд  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү 2 дугаар багийн нутаг “Хөх толгой” гэдэг газарт загас агнаж байгаад  “Ховд”-ын усанд иргэн А осолдсон тухай мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн таван  албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 10-нд Баян-Өлгий аймгийн  Толбо нуурт 40 настай хоёр эрэгтэй, 11-нд Ховд голын усанд есдүгээр ангийн 14 настай эрэгтэй хоёр сурагч  живж осолдсон гэх харамсалтай явдал гарч байсан билээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ