УИХ-ын гишүүн Х.Баделхан тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-20 03:47:05

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч  Х.Баделхан орон нутагт ирж ажиллав.

Баян-Өлгий аймгийн 1-р ахлах сургуульд 4, 5, 11-р багийн ард иргэдтэй уулзаж, уулзалтын үеэр тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, тэдний санал, бодол, хүсэлтийг сонсов.

Иргэд Асгат мэтийн ашигт малтмалын ордуудыг эргэлтэнд оруулах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулан улмаар экспортонд гаргахуйц жижиг үйлдвэрлэлийг дэмжин ажлын байр нэмэгдүүлэхийг санал болгож байна.

Уг уулзалтад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, аймаг орон нутгийн ажил байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Гишүүн Х.Баделхан  иргэдтэй хийх уулзалтын үеэр ярихдаа:- Урьд өмнө олон төсөвтэй байж, орлогоо замбараагүй цацдаг байсан байна. Нэгдсэн нэг төсөвтэй байх нь чухал. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд санал, санаачилгыг дэмжиж байна. Эдийн засаг, аж амьдралыг сайжруулъя гэвэл улс төрийг тогтворжуулах хэрэгтэй. Хямралаас ойрын хугацаанд гарна гэдэгт итгэл төгс байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ