Мялзан төст өвчнөөр 11,6 мянган мал үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-20 11:50:50

Олон улсын хорио цээрийн ангилалд багтах малын гоц халдварт бог малын мялзан төст өвчин Ховд аймгийн 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн  65877 орчим мал өвчилж 11632 толгой мал үхсэн байдалтай байна.

Аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон захирамж, мөн шуурхай ажлын хэсэг байгуулсан захирамж, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжууд гараад холбогдох байгууллага, хэлтэс агентлагууд ажилдаа ороод байна.

Уг өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон  бүхийл боломжит хэлбэрээр халдвар тархдаг. БММТӨ нь голцуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ үхэр гахай өвчлөх боломжтой.

Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимас их гарч нуухтах, уруул буйл хэл толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ