“Хан Хэнтийн түүх, өв соёлын дээжис” ном шинээр хэвлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-20 12:58:23

Хэнтий аймгийн түүх соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгал, музейн үзмэр бүтээл,соёлын биет бус өв буюу Хэнтий аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, өвлөн суралцагч нарын мэдээлэл, Хан Хэнтийн үзэсгэлэн төгс байгалийн зураг, аялал жуулчлалын үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулсан Хан Хэнтийн түүх, өв соёлын дээжис” ном шинээр хэвлэгдлээ.

Аймгийн музей, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран шинжлэх ухааны ул суурьтай тайлбар сэлттэйгээр агуулгын хувьд мэргэжлийн түвшинд байлгахыг хичээснээрээ энэхүү ном онцлог аж.

Аймгийн музейн дарга Ц.Эрдэнэбулган “Хэнтий аймгийг зорин ирэх аялагчдад, иргэн бүрийн эх түүхээ уншин судалж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд “Хан Хэнтийн түүх, өв соёлын дээжис” ном тодорхой хувь нэмрээ оруулах болно” гэв.

Энэхүү ном бүтээх ажлыг дэмжиж номны эх бэлтгэл болон эрдэм шинжилгээ судалгааны холбогдолтой мэдээллийг хариуцан ажилласан Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нарт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тамгын газар дэмжиж ажиллажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ