Мэс заслын зориулалтын ортой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-20 14:37:31

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, мэс заслын тасагт “Арвай хээр хурд” группээс 2 сая 730 мянган төгрөгийн үнэ бүхий олон үйлдэлтэй, зориулалтын 10 ширхэг орыг хандивлахаар болж тус тасгийн хамт олонд батламж гардуулан өгөв.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, мэс заслын тасагт жилд дунджаар 400 гаруй хүн, сард 70-90 хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Зарим ачаалалтай үед өдөрт 7-9 хүн хагалгаанд ордог бөгөөд одоогийн хэрэглэж байгаа орноос гурав нь зориулалтын ор байгаа аж. Харин эдгээр орнууд одоогоор эвдэрч ашиглагдахгүй болжээ.

Бусад зориулалтын бус орнууд нь эмчлүүлэгчийн тав тух, эмчилгээний чанарт хүндрэл учруулдаг байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ