Орон сууцны үнэ нийслэлд 9.3 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-17 13:56:03

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 9.3, өмнөх сарынхаас 1.9 хувиар тус тус өссөн байна. 


Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.85 сая бол хуучин орон сууцных 3.44 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ.


Түүнчлэн, шинэ орон сууцны үнэ нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.21 сая төгрөг байлаа. 



Холбоотой мэдээ