“Отис” хар салхины улмаас Мексикт 43 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-30 11:51:22

МЕХИКО, 2023 оны аравдугаар сарын 30 /CNN/. Өнгөрсөн долоо хоногт V зэрэглэлийн хүчтэй “Отис” хар шуурга Мексикийн өмнөд нутгийн Герреро мужийг дайран өнгөрсний улмаас 43 хүн амиа алдсан тухай тус мужийн захирагч ням гарагт мэдэгдлээ.


Амиа алдсан хүмүүсийн 33 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй байсан гэж мужийн захирагч Эвелин Салгадо Пинеда фэйсбүүк сүлжээн дэх нүүр хуудсандаа бичжээ. 


Лхагва гаргийн шөнө дундаас хойш Акапулкогийн ойролцоох эрэгт салхины хурд 265 км/цагт хүрсэн нь урьд хожид үзэгдээгүй үзүүлэлт юм.


“Отис” хар салхинд 220,035 байшин өртөж, бүс нутгийн зочид буудлын барилгуудын 80 хувь нь нуран сүйдсэн гэж Мексикийн засгийн газраас гаргасан хохирлын үнэлгээний тайланд дурдсан байна. Шуурга, борооны улмаас автомашины замууд үерийн усанд автжээ.


Мексикийн Холбооны цахилгаан эрчим хүчний комиссын мэдээлснээр,  хар салхины улмаас Герреро муж даяар хагас сая гаруй байшин, аж ахуйн нэгжийн цахилгаан эрим хүч тасарсан ба ням гарагт Акапулко хотын тоггүй болоод байсан айл өрхийн 58 хувийнх нь цахилгааны хангамжийг сэргээсэн гэж амбан захирагч мэдэгдэв.


Мөн Акапулкогийн бүсийн оршин суугчдад туслуулахаар 10 мянга орчим цэргийн албан хаагчдыг илгээсэн байна 

Холбоотой мэдээ