Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерүүд БНЭУ-д суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн 20 залуу инженер үйлдвэрийн процесс, механик, автоматжуулалт, тоног төхөөрөмж, цахилгаан, дулаан, шугам хоолой чиглэлийг хамарсан, онол, дадлага хосолсон цогц сургалтад хамрагдахаар БНЭУ-ын Дели хотыг зорилоо.
Монгол Улсын
эдийн засагт аж үйлдвэрийн шинэ салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах
үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжихийн сацуу тус үйлдвэрт ажиллах
инженерүүдийг БНЭУ-ийн Засгийн газар Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны
хүрээнд бэлтгэж, мэргэжил дээшлүүлэх
ажлыг зохион байгуулж байна.
Тус улсын
Засгийн газар нь “Монгол улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах
төсөл”-ийг санхүүжүүлж, үйлдвэрийн
ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд дэмжлэг
үзүүлж, дээрх сургалттай холбоотой бүх зардлыг хариуцаж байгаа юм.