"Хан Хэнтийн хилчид” шинэ клипний зураг авалт дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-21 13:49:19

Ирэх сарын 17-нд болох Хил хамгаалах байгууллагын түүхт 83 жилийн ойн баярт зориулан бүтээж буй  “Хан Хэнтийн хилчид” шинэ дууны клипний зураг авалт дуусжээ.

Энэхүү дууг Хэнтий аймгийн Дадал сумын 0287-р  ангийн захирагч хурандаа Ж. Жамсрандорж санаачлан үгийг МЗЭ-ийн хорооны шагналт яруу найрагч МУСТА Алтангэрлийн Мягмаржав бичсэн бөгөөд аяыг МУСТА  Доржийн Болор-Эрдэнэ зохиосон байна. Харин тус ангийн Дэслэгч Ганбаатарын Төмөр, Ахлах ахлагч Эрдэнэбаярын Манлайбаатар нар үзэгч түмнийхээ хүртээл болгох юм.

Уг клипний зураг авалт Хэнтий аймгийн Дадал сумын 0287-р ангийн отрядыг хариуцсан хилийн хэсгийн түүхэн дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газрууд мөн тус ангийн бие бүрэлдэхүүн, хилийн салбаруудын үйл ажиллагааг бүхэлд нь тусгасан алдрыг мөнхжүүлэхийг зорьжээ.

Тус дууны клипийг Хил хамгаалах байгууллагын түүхт 83 жилийн ойн баяраар Хан Хэнтийн хилчид болон нийт хилчиддээ бэлэг барихаар төлөвлөөд байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ