1 Терабайтын SD картыг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-09-21 14:39:17

НЬЮ-ЙОРК. /VOA/. Америкийн "SanDisk" компани 1 терабайтын мэдээлэл агуулах боломжтой SD картыг танилцуулсан тухай "PetaPixel" цахим хуудсанд мэдээлжээ.

Extreme Pro SDXC гэдэг энэ карт нь одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн их багтаамжтай бичил карт болж байна. Уг картыг Германы Кельн хотод өнөөдөр эхэлж буй Photokina үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа юм.

Картны үнэ болон хэзээ худалдаанд гаргах талаар ямар ч мэдээлэл алга байна. Гэхдээ ийм карт бий болсон нь асар их багтаамжтай бичил картны шинэ эрин үе эхэлснийг харуулж байна гэж PetaPixel цахим хуудас дүгнэжээ.

1 терабайтын багтаамжтай SDXC нь 4К форматаар дүрс бичлэгийг 14 цаг хүртэлх хугацаагаар хадгалах ба файл дамжуулах нь хурд нь 100 Мбайт/с аж.

Дашрамд дурдахад SanDisk компани 2000 онд 64Гб багтаамжтай флашыг анх удаа үйлдвэрлэж байсан бол 2014 онд 512 Гб багтаамжтай SD картыг зах зээлд гаргаж байжээ. Тухайн үед уг картны үнэ 800 доллар байсан аж.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ