Өмгөөлөгчид тулгамдаж буй асуудалдаа гарц хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-21 16:15:46

Эрх зүйн орчинд тулгамдаад буй асуудлынхаа талаар 70 гаруй өмгөөлөгчид Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголын Хуульчдын холбооноос есдүгээр сарыг “Хуульчдын эрхийг хамгаалах сар” болгон зарласан. Энэхүү аяны хүрээнд өмгөөлөгчид тулгамдаж буй асуудал, өмгөөлөгчдийн эрх зүйн байдал олон улсад болон манай улсад ямар байгаа талаар хэлэлцсэн юм. Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд “Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсноор өмгөөлөгчдийн эрх зүйн орчин муудсан гэж өмгөөлөгчид ярьдаг. Өмнө нь шүүгч болон прокруор нарын дунд тулгамдаад буй асуудлынх нь талаар хэлэлцүүлэг хииж, үр дүнг нь их хуралд хүргүүлсэн. Энэ хэлэлцүүлгээрээ өмгөөлөгчдийн дунд эрх зүйн ямар асуудал гарч байгаа, мөн эдгээр асуудлаас гарах арга замыг хайх болно” гэв.

Ирэх сарын 14-нд Хуульчдын холбооны ээлжит бус хурал болох бөгөөд энэ хурлаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр болжээ.

Г.Даваамаа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ