Импортын барааны мэдээллийг ил тод болгохоор төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-08 11:34:14

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Интернэт, цахим технологи, нийгмийн мэдээллийн сүлжээ, гар утас, зөөврийн технологийн төхөөрөмжийн хэт хэрэглээний үед мэдээллийг олон эх сурвалжаас хүлээн авах, шүүн тунгаах, ёс зүйтэй, бүтээлчээр хэрэглэх чадвар шаардлагатай болж байна.


ЦХХХЯ-наас төрийн цахим үйлчилгээний давхардал, хийдлийг арилгах, нээлттэй ил тод байлдыг хангахад зөрчилдөж буй 120 хуулийн өөрчлөлтийг батлуулахаар анхны хэлэлцүүлгийг хийх гэж байгаа аж. Энэ хүрээнд НӨАТ-ын мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр, мөн гаалиар орж ирж буй импортын барааны мэдээллийг ил тод болгохыг хуульчлахаар төлөвлөөд байна. 


“Сүүлийн жилүүдэд цахим ур чадвар, тоон бичиг үсгийн ялгаа, хуваагдал, тэдгээрийг арилгах замаар мэдэх эрхийг, мэдээлэл ашиглах боломжийг тэгш хүртээх нь бодлогын хэмжээнд хэлэлцэгдэж байна. Засгийн Газраас иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, тоон хуваагдлыг бууруулахад анхаарч цахим ур чадварыг дэмжих алхмуудыг бодлогын баримт бичигт тусган хэрэгжилтийг хангаж байгаа”-г ЦХХХ-ны сайд Н.Учрал Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын V форумын үеэр онцловТэрбээр, мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авахаас гадна мэдээллийн технологи, цахим шилжилтийн хязгааргүй боломжуудын нэг болох “Нээлттэй өгөгдөл” ашиглах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахыг салбар бүрд төлөвшүүлэх, судалгаагаар, шинжлэх ухаанчаар асуудалд хандах боломж бий болгоход хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг зэхэж байгаа”-г дурджээ.


Энэ жилийн форум “Цахим орчин ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хамтран хэлэлцэх асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. 

Холбоотой мэдээ