843 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-22 11:49:52

Баянхонгор аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр 843 нэр дэвшигч бүртгүүлжээ.

Монгол ардын намаас 412, Ардчилсан намаас 396, бие даагч 35 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна. Нэр дэвшигчийн түр үнэмлэхийг ирэх долоо хоногт гардуулах бөгөөд сонгуулийн бэлтгэл ажлын календарьчилсан төлөвлөгөөний дагуух ажлууд 100 хувийн биелэлттэй байгаа аж.

Орон нутгийн сонгуульд нийт 418 мандат хуваарилагдсан бөгөөд сонгуулийн үеэр Баянхонгор аймагт санал авах 106 байр ажиллана.

                                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ