СЭЛЭНГЭ: Монгол бөхийн өргөөнд Сэлэнгэ брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-17 07:01:12

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаа өнөөдөр 2 дахь өдрөө Монгол бөхийн өргөөнд Сэлэнгэ брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар үргэлжилнэ.

 

Энэхүү үзэсгэлэн худалдаагаар:

 

-Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын салбарын танилцуулга

-Уул уурхай, Аялал жуулчлалын салбарын танилцуулга

-Сумд, агентлагуудын үйл ажиллагааны танилцуулга

-Сэлэнгэ сайхан нутаг гэрэл зургийн үзэсгэлэн

-Урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна.

 

Мөн 8-ны бямба гарагт улс, аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

 

Өргөн Сэлэнгийн өгөөж баян, байгалийн гайхамшиг бүрдсэн сайхан нутагт сэтгэлийн дуудлагаар очиж, эрүүл эко орчинд амьдрах, ирээдүйд өөрийнхөө болон өрх, гэр бүлээрээ үйлдвэр, үйлчилгээ эрхэлж санхүүгээ дээшлүүлэх амьдралын алтан боломжийг “Нээлттэй Сэлэнгэ” олгож байна.

 

Холбоотой мэдээ