А.Дуламсүрэн жүдо бөхийн өсвөрийн Азийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-19 12:05:31
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Узбекистан улсын нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-нд болж, 70 кг-ын жинд Монголын бөх А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. 


Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялсан бол энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид авлаа.

Холбоотой мэдээ