ДАРХАН-УУЛ: “Өвлийн идэш-2023” дундын зуучлагчгүй махны худалдаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 20
/МОНЦАМЭ/. Дархан
хотын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг арваннэгдүгээр
сарын 17-30-ний өдрийг
дуустал Найрамдал талбайд зохион байгуулж байна. Аймгийн ХХААГ, малчидтай хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд үнийн хөөргөдлийг
арилгах, хэрэглэгчдэд ченжийн гар дамжаагүй үнээр худалдаалах боломжийг олгож буй юм.
Үхрийн мах 9000-9500 төгрөг, адууны мах 8000 төгрөг, хонины мах 7000-8000 төгрөг, гахайн мах 12000-15000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Мал эмнэлгийн байгууллагын үзлэг
шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл тодорхой, уламжлалт аргаар, эрүүл ахуйн шаардлага хангасан мал
нядалгааны цэгт бэлтгэсэн махыг дундын зуучлагчгүй үнээр худалдаалж буйд
иргэд талархалтай байна.
Түүнчлэн
мах худалдаалахаас гадна сүү,
цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн, хүйтэн температурт худалдан борлуулагдаж болохуйц
бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна.