ХОВД: Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-22 18:19:35

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.


Уг хуулийн үйлчлэх хүрээ, эрх зүйн шинэ зохицуулалтуудыг танилцуулах, орон нутгийн х
удалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд ил тод, нээлттэй болгох зорилгоор сургалт зохион байгууллаа.  


Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран ажиллаж байна.


Сургалтын явцад Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж, А3 гэрчилгээ олгох юм.    


Төрийн байгууллагын ажилтнууд болон иргэдийн төлөөлөл 90 гаруй хүн энэхүү сургалтад хамрагдаж, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэдлэгээ өргөжүүлж байна. 

Мөн тендер шалгаруулалт зохион байгуулахад анхаарах асуудал, захиалагч, үнэлгээний хорооны чиг үүрэг, шийдвэр гаргахад анхаарах хүчин зүйлс, худалдан авах ажиллагааг  хэрхэн төлөвлөх, тайлагнах  талаар мэдээлэл солилцлоо.  
 

"Орон нутгийн хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтын ажлын үнэлгээний хороонд орж ажиллах хүсэлтэй иргэд, төрийн зарим алба хаагчийг ийнхүү чадваржуулж, А3 гэрчилгээ олгосноор орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл сайжрах боломж бүрдэнэ. Худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалт ил тод, нээлттэй, илүү шударга болно" гэж албаныхан үзэж байна.  Сургалт энэ сарын 22, 23-ны өдөр тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжлэх юм.  

Холбоотой мэдээ