ХОВД: Нэг кг хонины мах дунджаар 12 мянган төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-23 12:30:39

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн томоохон зах, худалдааны төвд борлуулж буй мал, махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа.  

Одоогийн байдлаар махны жижиглэнгийн үнэ 10-14 мянган төгрөг байна.  Өөрөөр хэлбэл, нэг кг үхрийн махыг дунджаар 14 мянган төгрөгөөр борлуулж байна. Харин нэг кг хонины мах дунджаар 12 мянган төгрөг, нэг кг ямааны мах дунджаар 10 мянган төгрөгийн үнэтэй.


Махны үнийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад  7-11 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. 


Монголчууд малын тарга тэвээрэг гүйцсэн, хүйтний улиралд мал нядлан хүнсэнд хэрэглэх,  махаа нөөцлөн бэлтгэх бөгөөд үүнийг идэш хийх гэж нэрлэдэг. 


Зарим айл өрх өвлийн үүцээ бэлтгэж эхэлсэн байна. Иргэдийн хэлж байгаагаар Ховд аймагт эм хонь 100-150 мянга, эр хонь 200-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Я
мааг 130-150 мянган төгрөгийн үнэтэй зарж байна.   

Харин бод мал буюу адуу, үхэр, тэмээг малчид 1.2-1.5 сая төгрөгийн үнэтэй борлуулж буй.     

Холбоотой мэдээ