СЭЛЭНГЭ: Албаа үлгэр жишээчээр хааж байгаа дайчдад Талархлын захидал гардуулан өглөө
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгаас 2023 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албаны
татлагаар тэнцэж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид алба хааж буй
дайчдын “Цэргийн тангараг” өргөх ёслолыг энэ
сарын 25-ний өдөр ангийн байнгын байрлалд зохион байгуулжээ.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан
хамгаалах газрын дарга Н.Лхагвадорж, аймгийн Цэргийн штабын бие
бүрэлдэхүүн оролцож, тангараг өргөсөн
дайчдадаа баяр хүргэж,
албанд нь амжилт
хүслээ.
Энэ үеэр албаа үлгэр жишээчээр хааж байгаа
нэр бүхий 10
дайчинд
аймгийн Засаг
даргын “Талархлын захидал”, 5 дайчинд аймгийн Засаг даргын Тамгын газрын
Цэргийн штабын даргын “Дурсамж” гардуулан өглөө.
Мөн аймгийн даргын зүгээс нийт хугацаат цэргийн алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлагаар дамжуулан төлөвшихөд дэмжлэг үзүүлэх үүднээс гитар хөгжим, зөөврийн яригчийн хамт бэлэглэв.