ДАРХАН-УУЛ: Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-28 12:07:09

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.


2022 онд төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байсан бол энэ удаад албан хаагчдын сайн дурын үндсэн дээр зохион байгуулах боломжтой аж.




Түүнчлэн ААНБ, анги хамт олноороо шинэ жилийн баяр тэмдэглэдэг арванхоёрдугаар сард пиротехникийн хэрэгслийн хэрэглээнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүүхдийн бэлэг, хүлээн авалттай холбогдуулан хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Холбоотой мэдээ