ТӨВ: Нутгийн зарим газраар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд болон зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Нийт нутгаар салхи секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур нийт нутгаар өдөртөө -13-18 градус, шөнөдөө -22-27 градус хүйтэн байна.
Зуунмод хот орчмоор үүлшиж, ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур -15-17 градус хүйтэн байна.
Ойрын 2 хоногтоо
нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай салхитай байх ба 28-нд нутгийн зарим
газраар, 12 дугаар сарын 6-нд ихэнх нутгаар цас орж шуурч, зам даваанд
халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон
анхааруулав.