БАЯНХОНГОР: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-30 14:18:32

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байрны шаардлагыг хангасан төрийн захиргааны 73 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.


Ёслолын үйл ажиллагааг Төрийн албаны тухай хууль, тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл зохион байгуулав.


Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргээд, төрийн алба нийтийн эрх ашгийн төлөө байх ёстойг ямагт санаж, хариуцлагатай байхыг сануулан, төрийн албаны ёс зүйг баримталж, хуулийн хүрээнд үнэнч, шударгаар ажиллахыг захилаа.


Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Холбоотой мэдээ