Торгуулийн цохилт заасан Польшийн шүүгчийг сольжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-30 17:29:32

МОСКВА, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /RIA Novosti/.  Европын хөл бөмбөгийн холбоо (УЕФА) Польшийн шүүгч Томаш Квятковскийг Аваргуудын лигийн урьдчилсан шатны Испанийн Реал Сосьедад”, Австрийн Зальцбург багуудын тоглолтод шүүгчээр ажиллах эрхийг түдгэлзүүллээ.


Энэ талаар Испанийн МАРСА сонин лхагва гарагт мэдээлэв.


Т.Квятковский мягмар гарагт болсон Францын ПСЖ”, Английн Ньюкасл (1:1) багуудын тоглолтын видео шүүгчээр (VAR) ажиллах үедээ нэмэлт цагийн найм дахь минутад Английн клубийн хаалганд торгуулийн цохилт заасан нь маргаан дагуулжээ. Килиан Мбаппе торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр оноог тэнцүүлсэн байна.  


Тэрбээр “Реал Сосьедад”, Зальцбург багуудын тоглолтын VAR шүүгчээр томилогдоод байсан боловч түүнийг Германы шүүгч Марко Фрицээр сольжээ.  

Холбоотой мэдээ