ДОРНОГОВЬ: Өвөлжилт хүндэрсэн сумдад шатахуун нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-01 12:49:51

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар шийдвэр гаргаж, өвөлжилт хүндэрсэн сумдад шатахуун нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.


Аймгийн газар нутгийн хойд сум болох Дэлгэрэх, Алтанширээ, Сайхандулаан сум руу АИ-92 шатахууныг “НИК” ХХК-ийн нөөцөөс хүргэж байгаа гэж орон нутгаас мэдээлэв.


Өнгөрсөн арванэгдүгээр сард орсон хоёр удаагийн цаснаар Дорноговь аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод буй.


Өвөлжилтийн нөхцөл байдал, бэлчээрийн талаарх судалгааг хийж, цаг үе, нөхцөл байдлын мэдээллийг иргэдэд хэвлэл мэдээлэл, үүрэн холбооны мэдээлэл сүлжээ буюу мессежээр илгээж, мал эрүүлжүүлэх бүсэд аймгийн малчдын мал, махыг худалдан авах ажлыг зохион байгуулах, хаврын нөөцөд зориулж мах бэлтгэх ажлыг бүх суманд зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өгчээ.

Холбоотой мэдээ