ОРХОН: Ирэх жил зургаан сургууль “Үдийн цай” хөтөлбөрөө өөрсдөө хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-05 12:11:02
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдааны үеэр төлөөлөгчид  "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой асуулт асуусан юм.


Үүнд БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт хариулахдаа, Ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг тухайн сургууль сонгон шалгаруулдаг. Өнөөдрийн байдлаар 15 сургуульд 12 компани түрээсээр “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  БШУЯ-наас “Үдийн цай” хөтөлбөрийн чанарыг сайжруулахаар нийслэл болон Орхон, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цайны түрээсийн үйл ажиллагааг зогсоож, сургуулийн мэдэлд шилжүүлэхээр бэлтгэл хангаж байна.


Манай аймаг ирэх онд эхний ээлжид 1,2, 4, 20, “Уран эгшиг“ зэрэг зургаан  сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг  сургуулийн мэдэлд шижлүүлэхээр тоног төхөөрөмж, их засвар хүний нөөцийн судалгааг гаргаад байна. “Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох төсөв нь 1500 төгрөг. Сургуулийн мэдэлд шилжсэнээр дундаас ашиг харахгүйгээр 100 хувь хүүхдүүдэд зарцуулах боломж бүрдэнэ” гэсэн юм. 

Холбоотой мэдээ