Малчдын 95.7 хувь нь гар утас хэрэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-05 16:29:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээны мал тооллогын өнгөрсөн оны дүнгээр 305.1 мянган малчин мал аж ахуй эрхэлж  байв. Өөрөөр хэлбэл малчдын тоог нийт ажиллагчидтай харьцуулахад, ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг буюу 25.8 хувь нь малчин байна.


Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст 941.6 мянган өрх бүртгэгдсэний 26.4 хувь нь малтай өрх байв. Харин залуу малчдын тоо жилээс жилд хумигдсаар байгаа юм. Тодруулбал, 15-34 насны залуу малчдын эзлэх хувийн жин 1.1 хувиар багасаж, 35-59 хүртэлх насныхны эзлэх хувийн жин 0.7 хувиар, 60-аас дээш тэтгэврийн насныхны эзлэх хувийн жин 0.4 хувиар өсжээ.


Өнгөрсөн оны байдлаар малчдын 95.7 хувь нь буюу 291.8 мянган малчин гар утас хэрэглэж байв. Мөн 46.4 хувь нь буюу 141.7 мянган малчин интернэт хэрэглэж байгаа нь өмнөх оныхоос 32.9 мянгаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.



Холбоотой мэдээ