Хөлөнбуйрын ЭМТ-д эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж нийлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Хөлөнбуйр сумын Эрүүл мэндийн төв шинэ тоног төхөөрөмжтэй боллоо.
Энд нөхөн сэргээх эмчилгээний 9 төрлийн багаж, 1 хүний цогцос хадгалах хөргөгч, яаралтай түргэн тусламжийн автомашинд байршуулах хэвтрийн өвчтөн тээвэрлэх тэргэнцэр зэрэг багтжээ.
Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 3 сая, Хөлөнбуйр сумын газрын дуудлага худалдаанаас орсон орлогоос 10 сая нийт 13 сая төгрөгийн хөрөнгөөр дээрх тоног төхөөржмийг авчээ.
Тоног төхөөрөмжийг SUKE ХХК нийлүүлжээ.
Б.Туяа