ХОВД: Ихэнх сумын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-06 17:40:37

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай байна.

Энэ сарын 4-нд Зэрэг, Дарви, Ховд сумын нутгаар салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед салхины их хурд секундэд 22-30 метр хүрч, шуурсан. Үүний улмаас зарим суманд айл өрхийн гэр, байшин, гараашийн дээвэр нурж, Онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлэх,  туслах үйлчилгээ үзүүлсэн юм.

   

Өнөө шөнө уулархаг нутгаар хүчтэй салхи шуурна.  


Өнөө шөнө болон маргааш ихэнх сумын нутгаар салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, нутгийн хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед салхи секундэд 34 метр хүрч ширүүсч, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнөөдөр анхаарууллаа.
 

Мөн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг тогтмол авч, алсын замд гарахдаа тээвэрчид, иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж байхыг мэргэжилтнүүд зөвлөв.  

Холбоотой мэдээ