ОРХОН: Томуугийн дэгдэлт нэмэгдсэн тул сурагчдын соёл, урлагийн үйл ажиллагааг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-08 17:08:41
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийн дунд томуугийн дэгдэлт ихэсч эмнэлгийн ачаалал гурав дахин нэмэгдсэн тул аймгийн Засаг даргын А/936 дугаар захирамж гарч, энэ сарын 8-29-ний өдөр хүртэл цэцэрлэг, сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах соёл, урлаг, спорт, баярын үйл ажиллагааг хориглолоо.


Мөн энэ сарын 8-15-ны өдөр хүртэл эрүүл мэнд, боловсролын байгууллагаас бусад байгууллагын 5 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагч, ажилтанд тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгож, хөдөлмөр зохицуулалтын арга хэмжээ авахыг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.


Эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн санд худалдаж буй эмийн үнэ, чанарт холбогдох байгууллагууд хяналт тавихыг анхаарууллаа.   

Холбоотой мэдээ