Буриадаас Монгол руу хийх нислэгийг сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-12-13 09:42:47

УЛААН-ҮД, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /TASS/. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд агаарын тээврийн үйлчилгээг сэргээх гэж байгаа тухай “Байкал” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Дмитрий Гармаев Telegram хуудсандаа мэдээлжээ.


“Ираэро" агаарын тээврийн компани Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд 2024 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ням гараг бүр нислэг үйлдэнэ" гэж тэрбээр бичсэн байна.


Тус компанийн хэвлэлийн албаны мэдээлснээр, нэг цаг үргэлжлэх нислэгийг CRJ-200 онгоцоор үйлдэх бөгөөд нэг талын  тийзний үнэ 9955 рубль байх ажээ. 


Мөн нэгдүгээр сараас Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Тус чиглэлд 50 зорчигчийн суудалтай CRJ-200 онгоцоор долоо хоногт дөрвөн удаа ниснэ. Нислэгийн тийзний үнэ нэг талдаа мөн 9955 рубль байна. 


Өмнө нь Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани нислэг үйлддэг байжээ. Уг нислэгийг есдүгээр сарын 19-нд зогсоосон байна. Тасалбарын борлуулалт хангалтгүй, эрэлт туйлын бага байсан учраас Монголын компанийн удирдлага ийм шийдвэр гаргажээ.

Холбоотой мэдээ