С.Сайнцог “Алтан од” хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, спорт, олимпизмын зүтгэлтэн С.Сайнцог Монголын үндэсний олимпын хорооны дээд шагнал “Алтан Од” одон хүртлээ.
Одонг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж, спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлсэн байна.