ЗАВХАН: Хоёр Маргазын домгийн тухайд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ. Завхан аймагтай холбоотой
судалгаа түүх, байгалийн сонин содон тогтоц, хүмүүсийн түүх, овог аймгуудын
түүхтэй холбоотой ховор сонин зураг, баримт судалгааг унших боломжтой.
Тодруулбал Завхан судлал III боть нь өнгөрсөн жил хэвлэгдсэн даруйдаа эрэлт ихтэй
байгаа аж. Энэ ном нь "Завхан нутгийн
домог" нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд Д.Баярсайхан, Б.Галбадрах, Б.Жавхлан
нар эмхэтгэж ботийн редактораар Б.Түвшин, О.Сүхбаатар нар ажиллажээ.
Домгийг бүтээгч, тээгч нь ард түмэн байдаг. Харин тэрхүү соёлын биет бус үнэт өвийг судлан бүртгэж хэвлэн нийтэлж хойч үедээ дамжуулан хүргэх нь бидний үүрэг юм хэмээн номыг бүтээгчид хэлэв.
Энэ номд Завхан нутгийн зарим нэгэн
ховор түүхийг эрж судалж нутгийн иргэдийн аман яриа болон эрдэмтэн судлаач, зохиолчдын
бүтээлүүдээс түүвэрлэн авч, гэрэл зургаар баяжуулан эмхэтгэсэн байна.
Тухайлбал ирэх жил
түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй Завхан
аймгийн Сантмаргаз сумын нутагт орших “Их бага Маргаз уул”-ын домогт
ингэж бичжээ.
Их маргазын жинс чулуу нь хүн малын мөртэй байдаг. Өмнөх өвөр дороос нь хэзээ нэгэн цагт аварга могой босож гарч ирэхэд Маргазын орой дээрх жинс чулуу могойг дарж алах учиртай гэдэг. Шалны цагаан толгойгоос чихний араар, Идэрийн сээрийн ар хүртэл хоорондоо ойр ойрхон олон газар булуу байдаг. Өндөрхөн газраас харахад давхиад өнгөрсөн морины мөр шиг харагддаг. Үүнийг Сартагтай баатрын явсан мөр гэдэг” хэмээн домогт өгүүлсэн байдаг ажээ.
Энэ домгийг нутгийн ахмад буурлуудын өгүүлснээр номд оруулсан байна.
Ташрамд, Завханы Сантмаргац сумын нутагт орших хоёр Маргаз уул, үзэсгэлэнт Баян нуурыг зорьж аялбал аялагчдад зориулсан жуулчны баазтай бөгөөд морь тэмээ, явган аяллын сонирхолтой хөтөлбөрүүдтэй ажээ.