Импортын өсөлтөд дизелийн түлшний нийлүүлэлт голлон нөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-15 18:08:11

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр импортын хэмжээ 503.2 сая ам.доллароор нэмэгджээ.


Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулсан дүн аж. Импортын өсөлтөд дизелийн түлшний нийлүүлэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал:

  • Дизелийн түлш 132.3 сая ам.доллар,
  • Суудлын автомашин 93.3 сая ам.доллар,
  • Хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 87.1 сая ам.доллар,
  • бульдозер, индүүдэгч техник, тэгшлэгч, экскаватор 51.1 сая ам.доллар,
  • Шороо, чулуу ялгаж холих машин техник 44.7 сая ам.доллар,
  • Нийтийн тээврийн хэрэгсэл 35.5 сая ам.доллароор тус тус авчээ.


Холбоотой мэдээ