Европын Холбооны хүлэмжийн хийн ялгарал 22 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-12-23 13:36:39

БРЮССЕЛЬ, 2023 оны арванхоёрдугаар сарын 23 /Eurostat/. Европын Холбооны /ЕХ/ эдийн засгийн үйл ажиллагаанаас ялгарах хүлэмжийн хий 2022 онд 2008 оны түвшинтэй харьцуулахад 22 хувиар буурсан гэж ЕХ-ны Eurostat статистикийн албанаас мэдээлэв.


Тодруулбал, 2008-2022 оны хоорондох 14 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 3.6 тэрбум тонноор буурчээ. Мөн хугацаанд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүлэмжийн хийн ялгарал хамгийн их буюу 40 хувиар буурчээ. Үүний дараа цахилгаан, хий, уур, агааржуулалтаас ялгарах хүлэмжийн хий 37 орчим хувиар, үйлдвэрлэлийн салбараас ялгарах хийн хэмжээ 28 хувиар тус тус буурсан үзүүлэлтээр бичигдсэн байна.


Үйлдвэрлэлийн салбар нь цахилгаан эрчим хүч, хий, уур, агааржуулалтын хамтаар 2022 онд хамгийн их хүлэмжийн хийн ялгаруулалттай үйл ажиллагаануудын жагсаалтын эхэнд жагсаж, 745 сая тонн CO2 ялгаруулсан нь нийт хүлэмжийн хийн ялгарлын 21 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ