Хэнтийн нутгаар эрс хүйтрэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-26 13:22:34

Хэнтий аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн шөнө буюу энэ сарын 25-ны шөнө нойтон цас орсон бөгөөд өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, эрс хүйтэрэхийг аймгийн УЦУОША-наас  онцгойлон анхаарууллаа.

Аймгийн нийт нутгаар үүлэрхэг шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон ца орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

Харин Чингис хот орчмоор үүлэрхэг, хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Иймээс ард иргэддээ халтиргаа гулгаанаас болгоомжтой байх, малчид, тариаланчид, хадланчидийг цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ