“Өмнөговь-2015” үзэсгэлэн худалдаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 12:18:41

Увс аймгийн Өмнөговь суманд жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө.

Тус сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид мал аж ахуй, газар тариалангийн болон ахуйн үйлчилгээний чиглэлээр урласан бүтээгдэхүүнүүдээ энэхүү үзэсгэлэнгээр дэлгэн тавьсан юм.

Үзэсгэлэн худалдаагаар 35 иргэн, аж ахуйн нэгжийн 118 нэр төрлийн бүтээгдэхүүний борлуулалт хийгдсэн байна. Энэ үеэр шилдгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулж өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагнаснаас гадна “Увс түншлэл -2015” үзэсгэлэн худалдаанд оролцох эрхийн бичгээр урамшууллаа.

Өмнөговь суманд сүү, цагаан идээ, арьс шир боловсуулах, монгол гутал оёх, эсгий хийх, гэрийн оосор бүч томох, сур элдэх, эмээл урлах, төмс, хүнсний ногоо тариалах зэрэг төрөл бүрийн үйлдвэрлэл үйлчилгээг хувь иргэд болон хоршоо, нөхөрлөлүүд хийж зах зээлд нийлүүлдэг байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд