Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба 50 орон тоотой ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-26 14:24:59

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоотой холбоотой ташаа мэдээлэл удтал ам дамжсан. Тэгвэл энэ талаарх бодит мэдээллийг Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг бусад төрийн байгууллагуудтай харьцуулсан мэдээллийг өнөөдөр өглөө.

Ж.Сайнхишигийн албан ёсоор дурдсанаар Засгийн газрын 24 агентлаг 2279 орон тоотой байгаа бол ШЕЗ -ийн ажлын алба ердөө 50 орон тоотой   ажиллаж байна. тухайлбал, МХЕГ 129, СХЗГ 133, ТЕГ 110, ЦЕГ 298, АМГТГ 185, ОӨУБЕГ 187, ГИХГ 130 орон тоотой байна. 13 яам болохоор 1387 орон тоотой, зөхөн ЗГХЭГ 115 орон тоотой байгааг харьцуулан мэдээлсэн нь сонин байлаа. БСШУСЯ 106, ГХЯ 142, СЯ 145, ХЗДХЯ 108, ХНХЯ 117, ХХААХҮЯ 101, ЗТХЯ 145 орон тоотой байгаа нь нүсэр апаратаа ажилладгыг харуулна. Тэгвэл ШЕЗ-ийн ажлын албаныхан их цомхон . ШЗХУГ 9, ХХУХ 5, ШНГ 5, СХОГ 3, ГХХ 2, ХМОНХХ 3, МТХ 3, ШЁЗХХ 5, ШМХАА 4 гэхчлэн цөөнхүнээр их ажил ажмжуулж байна гэж Ж.Сайнхишиг мэдэгдлээ. 

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ