Данийн хатан хаан II Маргрете хаан сэнтийгээс бууж байгаагаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-01 13:30:22

КОПЕНХАГЕН, 2024 оны нэгдүгээр сарын 1 /BBC/. Данийн хатан хаан II Маргрете ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ хаан ширээнээс бууж байгаагаа мэдэгдлээ.  


Хаан ширээнээс буух ёслол албан ёсоор нэгдүгээр сарын 14-нд буюу түүнийг хатан хаанд өргөмжлөсний 52 жилийн ойн өдөр болох ажээ. 

Маргретегийн дараа түүний том хүү, угсаа залгамжлах хунтайж Фредерик хаан болно. "Би хаан сэнтийг өөрийн хүү, угсаа залгамжлах хунтайж Фредерикт үлдээнэ" гэж Данийн хатан хаан мэдэгджээ. Их Британийн хааны уламжлалаас ялгаатай нь 55 настай Фредерикийг хаан сэнтийд залах ёслол болохгүй. Харин хааны ордноос түүнийг хаан ширээнд суусныг мөн өдөр зарлана.

Өдгөө 83 настай II Маргрете нь 1952 онд эцэг IX Фредерик хаан таалал төгссөний дараа хаан сэнтийд заларчээ. Тэрбээр Данийн түүхэн дэх хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан юм. 
Холбоотой мэдээ