БАЯНХОНГОР: ХУРДАН цэгүүдээр 23 мянга гаруй хүн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-03 16:09:15

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс 2023 онд ХУРДАН цэгүүдээр дамжуулан 51 төрийн байгууллагын 467 төрлийн үйлчилгээг 23 мянга гаруй иргэн, хуулийн этгээдэд үзүүлж, 1200 гаруй иргэн, төрийн албан хаагчид цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгуулжээ.


Мөн ХУРДАН цэгийг сумдад үе шаттайгаар байгуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах, 174 байгууллагын 4227 төрийн албан хаагчид төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг нэвтрүүлсэн байна.


Түүнээс гадна Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академи УТҮГ хамтарсан ажлын баг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг амжилттай зохион байгуулж, иргэд бүх сумаас төрийн үйлчилгээг хаанаас ч ойрхон авах бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах ажил ийнхүү шат дараатай үргэлжилж байна.


ХУРДАН цэгүүдийн байршил:
-Баянхонгор сум, 1 дүгээр баг, ЗДТГ-ын Үйлчилгээний Нэгдсэн Төвийн байр
Ажиллах өдөр: Даваа-Баасан
Цагийн хуваарь: 09.00-18.00

Цайны цаг: 13.00-14.00

-Баянхонгор сум, 3 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн байр

Ажиллах өдөр: Даваа-Баасан
Цагийн хуваарь: 09.00-18.00

Цайны цаг: 13.00-14.00


-Баянхонгор сум, 9 дүгээр баг, Баруун бүсийн худалдааны төвийн байр

Ажиллах өдөр: Даваа-Баасан
Цагийн хуваарь: 09.00-18.00

Цайны цаг: 13.00-14.00


- Хөдөлгөөнт цэг

Холбоотой мэдээ