Бразилын шигшээгийн шинэ дасгалжуулагчийн нэр тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны нэгдүгээр сарын 8 /RIA Novosti/. Хөл бөмбөгийн "Сан Пауло" клубын дасгалжуулагч Доривал Жуниор ажлаа хүлээлгэн өгснөөр Бразилын шигшээ багийг удирдахаар болсон тухай тус клубын олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсанд мэдээлжээ.
Бразилын шигшээ баг "Катар-2022" ДАШТ-ий шөвгийн наймд Хорватын багт торгуулийн цохилтоор хожигдсоноос хойш дасгалжуулагчгүй болоод байгаа юм. Тухайн үеийн шигшээ багийн дасгалжуулагч Тите (Аденор Леонардо Бакши) ДАШТ эхлэхийн өмнө ярихдаа, тус тэмцээний дараа дасгалжуулагчийн замналаа дуусгах бодолтой байгаагаа мэдэгдсэн билээ.
2023 оны зунаас хойш шигшээ багийн дасгалжуулагчийн үүргийг
Фернандо Диниз түр гүйцэтгэж
байсан бөгөөд түүнийг халсан
тухай өнгөрсөн бямба гарагт Бразилын хэвлэлүүд мэдээлжээ. Суларсан орон тоонд өрсөлдөх хүмүүсийн нэг нь "Реал Мадрид" багийн дасгалжуулагч Карло Анчелотти байсан бөгөөд тэрбээр Испанийн Эзэн хааны
багтай хийсэн гэрээгээ саяхан 2026 он хүртэл сунгасан байна.
Шигшээ багийн шинэ дасгалжуулагч Доривал Жуниор хэлэхдээ "Сан Пауло" клубт хийсэн ажлыг маань үнэлж, намайг ийнхүү томилсноор миний мөрөөдөл биеллээ” гэжээ.