Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд хонь худалдан авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын есөн /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрч байгаа тул өвлийг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран Улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд хоёрдугаар сарын нэгэн хүртэл малчдаас хонь худалдан авч, халал аргаар бэлтгэж байна.
Малчид аймаг,
сумын онцгой комисс,
үйлдвэрүүд рүү шууд хандах боломжтой,
мөн зохицуулалтыг “Интернешнл Халал Мийт” ХХК зохицуулалт хийж байгаа аж.
Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн
авах хүчин чадалтай. Төрийн
үйлчилгээг шуурхай болгохоор
нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын 8 цагт багтаан
олгож, бүх төрлийн махны
квотыг цуцлан, агаарын
тээврийн экспортыг сэргээсний дүнд
өнгөрсөн онд 80.4 мянган тонн мах экспортолжээ.