СЭЛЭНГЭ: Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-16 17:08:03

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны зорилтот сургалтыг өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгуулж байна.

 

Төрийн анхан шатны нэгж болох Багийн Засаг дарга нар өнөөдрийн үдээс өмнөх сургалтаар Асуудал тодорхойлох, Эрэмбэлэх, Засаглал, иргэдийн оролцоо, Багийн түвшинд үзүүлэх үйлчилгээ, Засаг даргын чиг үүрэг, Хамтран ажиллах арга, ур чадвар сэдвүүдээр мэдлэгээ тэлж, шинэ мэдээлэл олж авлаа.

 

Сургалтын үр дүнд багийн Засаг дарга нар сайн туршлагаа ярилцаж, шинэ мэдлэг олж авч, ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, шалтгааныг нь олох, эрэмбэлэх аргад суралцжээ.

 

Сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 Тосгоны нийт 57 багийн Засаг дарга нар оролцож байна.

 

Энэхүү богино хугацааны сургалт маргааш үргэлжлэн явагдана. 

Холбоотой мэдээ